Сургалтын тухай мэдээлэл

Салбарын гишүүн ҮЭ-ийн хороодыг МҮЭ-үүдийн холбооны Боловсрол, сургалтын хэлтэс болон Эрдэм шинжилгээ, сургалтын төвд зохиогдож байгаа төлөвлөгөөт сургалтуудад оролцуулхад ихээхэн анхаарч ажилладаг. Мөн ҮЭ-ийн хороодын хүсэлтийн дагуу тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулдаг. МҮЭ-үүдийн холбоо нь Данийн ҮЭ-ийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн Багш-арга зүйч бэлтгэх ЛО/ФТФ төслийн сургалтанд ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудаа хамруулснаар одоогийн байдлаар 10 орчим Багш-арга зүйчтэй болоод байна. Эдгээр Багш-арга зүйчид нь ҮЭ-ийн холбогдолтой бүхий л асуудлын хүрээнд бие дааж сургалт зохион байгуулах чадвар эзэмшдэгээрээ онцлогтой юм.

МҮЭ-үүдийн холбооны ажлын алба, Хөдөлмөр сургалтын төвтэй хамтран ҮЭ-ийн хороодын хүсэлтээр захиалгат сургалтыг зохион байгуулдаг.

– эвлэлдэн нэгдээгүй ажилчдыг зохион байгуулах нь

– ҮЭ-ийн тухай үндсэн мэдлэг, эрх үүрэг

– Хамтын гэрээ хийх, эдийн засгийн шинжилгээ

– Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн хууль, ҮЭ

– ҮЭ ба менежмент

– ҮЭ ба харилцаа

– ҮЭ-ийн удирдагчийн арга барил, ур чадвар

– Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ҮЭ-ийн оролцоо гэсэн чиглэлүүдээр сургалт авах боломжтой.

МҮЭ-үүдийн холбооноос зохион байгуулж байгаа сургалтуудын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.cmtu.mn гэсэн хаяг руу орно уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *