Танилцуулга

Эрхэм зорилго; Эв нэгдэл, эрх чөлөө, шудрага ёсыг дээдэлж, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн нөхцөл, амьдралын түвшинг сайжруулна.

1996 онд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж  шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоо эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 100-гаад ҮЭ-ийн хороо, тэдгээрт 30 гаруй мянган гишүүд эвлэлдэн нэгдээд ажиллаж байна. ҮЭ-ийн холбооны даргаар Х.Буянжаргал 2016 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна.

Гишүүнчлэл

Манай ҮЭ-ийн холбоо 100-аад ҮЭ-ийн гишүүн байгууллагатай 30,0-аад мянган гишүүнтэй, 600 орчим  идэвхтэн сонгуультантай үйл ажиллагаа явуулж байна.

Салбарын ҮЭ-ийн холбоо нь дэргэдээ Залуучуудын, Эмэгтэйчүүдийн, Ахмадын хороотой, ХАБЭА-н сургалтын багтай.

Салбарын ҮЭ-ийн холбооны эрх барих дээд байгууллага нь Бага хурал, Бага хурлын хооронд Гүйцэтгэх хорооны хуралдаан, Гүйцэтгэх хорооны хуралдааны хооронд Удирдах зөвлөл хуралдан үйл ажиллагаа явуулж байна.

Гадаад харилцаа

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 1997 онд Эрчим хүч, геологи, уул уурхай, нефть, химийн үйлдвэрийн ажилчдын олон улсын холбоо /ICEM/-д гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн. 2012 оноос Үйлдвэрийн ажилчдын нэгдсэн ҮЭ-ийн холбоо /IndustriAll Global union/ -д гишүүнчлэлтэй.

БНСУ-ын Эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбоо /KNEWU/, Японы Эрчим хүчний ажилчдын ҮЭ-ийн холбоо /Denroyuko Soren/-той харилцан хамтын ажиллагааны гэрээг 10 жилийн хугацаатай байгуулан жил бүр төлөөлөгч солилцон ажиллаж байна. https://www.viagrapascherfr.com/viagra-en-ligne-livraison-express/  Мөн Веьтнам улсын уул уурхайн ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *