Эрчим хүчний ажилтны өдрийг тохиолдуулан Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж эх орныхоо өнцөг булан бүрт нэгэн сэтгэлээр зүтгэж яваа салбарынхаа мянга мянган ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд, үе үеийн ахмадууд та бүхний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь эрчим хүчний салбар дахь ногоон хөгжлийн төлөө мөн салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг тууштай хамгаалах, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргахыг хичээн төр, ажил олгогч нартай зөвшилцөн ажиллаж байгаа болно.

Цаашид үйлдвэрлэлийн ослыг тэглэж, бүтээмжийг нэмэгдүүлэн, өөрийн ур чадварыг хөгжүүлэн идэвхи санаачлагатай ажиллан ажлын байран дээрээ эвлэлдэн нэгдэж хөдөлмөрийн эрх ашгаа тууштай хамгаалан ҮЭ-ийн олон талт үйл ажиллагааг дэмжин ажиллахыг салбарын нийт ажилтнууд, ҮЭ-ийн гишүүддээ уриалж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *