Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн Холбооны үүсэл, хөгжил

1925 онд Улаанбаатар хотноо ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдсан бөгөөд эдгээр үүрүүдийн нэг нь үйлдвэрийн ҮЭ-ийн үүр байсан түүхтэй. 1967 онд Намын төв хорооны тогтоолоор Аж үйлдвэр, барилгын ажилчдын, хөдөө аж ахуйн ажилчдын, худалдаа тээврийн ажилтны, соёл гэгээрэл, холбооны ажилтны ҮЭ-ийн төв хороог шинэчлэн зохион байгуулсан нь ҮЭ мэргэжил-үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих үндэс нь болсон юм.

1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж МҮЭ өөрийн үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчилж шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм.

1992 оны дундуур салбарын ҮЭ-үүдийн бага хурлууд болж, зах зээлийн харилцааны нөхцөл дэх ҮЭ-ийн баримтлах шинэ үндсэн концепци, дүрмээ шинэчлэн бүтэц үйл ажиллагаагаа эрс өөрчилсөн юм.

Энэ шинэ дүрэм, хөтөлбөр нь нийт ҮЭ-ийн үйл ажиллагааны шинэчлэлийн тусгал төдийгүй, харъяалдаг салбарынхаа хөдөлмөрчид, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах тэмцлийн арга хэлбэр, хэрэгжүүлэх тактикийг нарийвчлан тусгасан нь ҮЭ-үүдийг унаган төрхөөр нь ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

1996 онд хуралдсан Аж үйлдвэрийн ажилчдын ҮЭ-ийн холбооны бага хурлаас Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо өрх тусгаарлан шинээр зохион байгуулагдаж дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Анхны даргаар Чүлтэмийн Балжинням ажиллаж байв. Тус ҮЭ-ийн холбоо нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах, ажилтнуудынхаа нийгмийн хамгаалал, амьжиргааны түвшинг дээшлүүлэх асуудлыг салбарын хамтын хэлэлцээрт тусган хэрэгжүүлэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, ҮЭ-ийн хяналтыг хүчтэй болгож төр засаг, ажил олгогчтой хамтран ажиллаж нийгмийн түншлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Монголын эрчим хүч, геологи уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн холбоо нь 1997 оны 5 дугаар сард Эрчим хүч, уул уурхай, нефть химийн үйлдвэрийн ажилчдын олон улсын холбоо (ICEM)-д гишүүнээр элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна.

МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоо нь шинэчлэгдэн зохион байгуулагдсан Индасриалл глобал юнионд гишүүнчлэлтэй бөгөөд 2010 онд Япон, БНСУ-ын Эрчим хүчний ҮЭ-ийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулан жил бүр 4-5 төлөөлөгч солилцож туршлага солилцох ажлын аялал зохион байгуулж байна.

Зах зээлийн эдийн засгийн нөхцөл дэх Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн өнөөгийн гол үйл ажиллагаа нь дараах асуудалд чиглэгдэж байна.

Нэгдүгээрт: Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөний ардчилал, эрх чөлөөг бэхжүүлж, бүтэц, зохион байгуулалтаа боловсронгуй болгож үйл ажиллагааныхаа бүх хүрээнд залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний тэгш эрхийг хангах нийгмийн үндэслэлийг хөгжүүлэх, хөрөнгө, санхүүгээ арвижуулах

Хоёрдугаарт: Ардчиллыг дэмжих хүмүүнлэг нийгэм байгуулахын төлөө тэмцэж, гишүүдийнхээ нийгэм эдийн засгийн эрх ашиг, сонирхолыг баталгаатай төлөөлөн хамгаалах, эдийн засаг, нийгмийн чиглэлийг өргөжүүлж, амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар бодлого боловсруулж хуулиар баталгаажуулахад нөлөөлөх,

Гуравдугаарт: Зах зээлийн сөрөг үр дагавар, ажилгүйдэлтэй тэмцэх, энэ үүднээс үндсэн нэгж дэх ҮЭ-ийн байгууллагуудад ажилгүйдэл үүсгэхгүй байх талаар урьдчилан тооцож, тэдэнд шинээр мэргэжил эзэмшүүлэх, хамтын гэрээ хэлэлцээрт ажилтны хөдөлмөр нийгмийн баталгааг хангах асуудлыг тусгуулж хэрэгжүүлэх,

One thought on “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн Холбооны үүсэл, хөгжил

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *