Салбарын ҮЭ-ийн холбооны Ахмадын хороо нь 11 гишүүнтэй, даргаар П.Чулуунбаатар сонгогдон ажиллаж байна. Continue reading “Ахмадын хороо”

Салбарын ҮЭ-ийн холбооны Ахмадын хороо нь 11 гишүүнтэй, даргаар П.Чулуунбаатар сонгогдон ажиллаж байна. Continue reading “Ахмадын хороо”
Салбарын ҮЭ-ийн холбоо нь Глобал Олон улсын ҮЭ-ийн холбоо буюу IndustriAll Global union-ы гишүүн бөгөөд холбоо харилцаатай ажилладаг. Continue reading “Гадаад харилцаа”
Энд дарж үзнэ үү.
Салбарын гишүүн ҮЭ-ийн хороодыг МҮЭ-үүдийн холбооны Боловсрол, сургалтын хэлтэс болон Эрдэм шинжилгээ, сургалтын төвд зохиогдож байгаа төлөвлөгөөт сургалтуудад оролцуулхад ихээхэн анхаарч ажилладаг. Мөн ҮЭ-ийн хороодын хүсэлтийн дагуу тодорхой сэдвүүдээр сургалт зохион байгуулдаг. МҮЭ-үүдийн холбоо нь Данийн ҮЭ-ийн зөвлөлтэй хамтран хэрэгжүүлсэн Багш-арга зүйч бэлтгэх ЛО/ФТФ төслийн сургалтанд ҮЭ-ийн сонгуульт ажилтнуудаа хамруулснаар одоогийн байдлаар 10 орчим Багш-арга зүйчтэй болоод байна. Эдгээр Багш-арга зүйчид нь ҮЭ-ийн холбогдолтой бүхий л асуудлын хүрээнд бие дааж сургалт зохион байгуулах чадвар эзэмшдэгээрээ онцлогтой юм. Continue reading “Сургалтын тухай мэдээлэл”
Салбарын ҮЭ-ийн холбоо нь ажлын албандаа 4 хүнтэй. http://cialisfrance24.com Салбарын ҮЭ-ийн холбооны даргаар Х.Буянжаргал , нарийн бичгийн даргаар Д.Долгор, ахлах мэргэжилтэнгээр Д.Болд, нягтлан бодогч-зохион байгуулагчаар Д.Цэвэлмаа нар ажиллаж байна. Салбарын ҮЭ-ийн өдөр тутмын үйл ажиллагааг ажлын алба, холбогдох шийдвэрийг Удирдах зөвлөл хариуцан ажиллаж байна. Удирдах зөвлөл нь 11 гишүүнтэй.
Эрчим хүчний ажилтны өдрийг тохиолдуулан Монгол улсын хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулж эх орныхоо өнцөг булан бүрт нэгэн сэтгэлээр зүтгэж яваа салбарынхаа мянга мянган ажилтнууд, ҮЭ-ийн гишүүд, үе үеийн ахмадууд та бүхний гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Монголын Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь эрчим хүчний салбар дахь ногоон хөгжлийн төлөө мөн салбарын ажилтнуудын нийгмийн хамгаалал, ажлын байрны баталгааг хангах, хөдөлмөрлөх эрхийг тууштай хамгаалах, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргахыг хичээн төр, ажил олгогч нартай зөвшилцөн ажиллаж байгаа болно.
Continue reading
о/нэр: Хуягын БУЯНЖАРГАЛ
албан тушаал: МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооны дарга,
утас: 9909-3460
мэйл: buya_ph69@yahoo.com
Эрхэм зорилго; Эв нэгдэл, эрх чөлөө, шудрага ёсыг дээдэлж, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн нөхцөл, амьдралын түвшинг сайжруулна.
1996 онд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоо эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 100-гаад ҮЭ-ийн хороо, тэдгээрт 30 гаруй мянган гишүүд эвлэлдэн нэгдээд ажиллаж байна. ҮЭ-ийн холбооны даргаар Х.Буянжаргал 2016 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна.
1925 онд Улаанбаатар хотноо ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдсан бөгөөд эдгээр үүрүүдийн нэг нь үйлдвэрийн ҮЭ-ийн үүр байсан түүхтэй. 1967 онд Намын төв хорооны тогтоолоор Аж үйлдвэр, барилгын ажилчдын, хөдөө аж ахуйн ажилчдын, худалдаа тээврийн ажилтны, соёл гэгээрэл, холбооны ажилтны ҮЭ-ийн төв хороог шинэчлэн зохион байгуулсан нь ҮЭ мэргэжил-үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих үндэс нь болсон юм.
1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж МҮЭ өөрийн үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчилж шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Continue reading “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн Холбооны үүсэл, хөгжил”