ahmad

Танилцуулга

Эрхэм зорилго; Эв нэгдэл, эрх чөлөө, шудрага ёсыг дээдэлж, гишүүдийнхээ язгуур эрх ашгийг хамгаалж, хөдөлмөрийн нөхцөл, амьдралын түвшинг сайжруулна.

1996 онд Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн холбоо анх удаа бие даан зохион байгуулагдаж  шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоо эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбоо нь 100-гаад ҮЭ-ийн хороо, тэдгээрт 30 гаруй мянган гишүүд эвлэлдэн нэгдээд ажиллаж байна. ҮЭ-ийн холбооны даргаар Х.Буянжаргал 2016 оны 6 дугаар сараас хойш ажиллаж байна.

Continue reading “Танилцуулга”

ahmad

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн Холбооны үүсэл, хөгжил

1925 онд Улаанбаатар хотноо ҮЭ-ийн анхны үүрүүд байгуулагдсан бөгөөд эдгээр үүрүүдийн нэг нь үйлдвэрийн ҮЭ-ийн үүр байсан түүхтэй. 1967 онд Намын төв хорооны тогтоолоор Аж үйлдвэр, барилгын ажилчдын, хөдөө аж ахуйн ажилчдын, худалдаа тээврийн ажилтны, соёл гэгээрэл, холбооны ажилтны ҮЭ-ийн төв хороог шинэчлэн зохион байгуулсан нь ҮЭ мэргэжил-үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжих үндэс нь болсон юм.

1990 онд Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж МҮЭ өөрийн үйл ажиллагаагаа зах зээлийн нөхцөлд тохируулан өөрчилж шинэчлэх шаардлага зүй ёсоор тавигдсан юм. Continue reading “Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ажилчдын ҮЭ-үүдийн Холбооны үүсэл, хөгжил”